Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн Япон улсад хийсэн албан айлчлал өндөрлөж, иргэний агаарын тээврийн “МИАТ” компанийн ОМ 502 нислэгээр Улаанбаатарт газардлаа. Энэ үеэрээ “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа, зорчигчдын зорчих урсгал, ачаа, тээврийн хэсэгтэй биечлэн танилцав.
Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбоотой Монгол орныг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тодорхой шат дараатай ажлуудыг хийж буй. Тиймээс гадаад улс орноос ирж байгаа жуулчдад Монгол орны нүүр царайг бүрэн илэрхийлэх “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал жуулчид хүлээн авах бэлтгэл ажлыг хэрхэн базааж ажиллаж байгаатай салбарын сайд танилцан, хэд хэдэн үүрэг чиглэлийг өгөв.
Үүнд:
- ”Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлын зорчих урсгал, хяналт шалгалтын хэсэг удаашралтай байгаатай холбогдуулан хүн хүч нэмэгдүүлж, үйлчлүүлж байгаа дотоод, гадаадын жуулчдад хурдан шуурхай үйлчлэх,
- Эрүүл мэндийн асуумжийг цахимжуулж, QR системд яаралтай шилжүүлэх,
- E-Gate буюу Цахим гарцыг нэвтрүүлж, Монгол Улсын иргэд хилээр хурдан шуурхай нэвтэрч гарах боломжийг бүрдүүлэх,
- Дотоод, Гадаадын жуулчдад Монгол Улсыг сурталчилсан сурталчилгааны хэсэг ажиллуулах,
- Гар ачааны хяналтын камер тоог нэмэгдүүлэх,
- ”Чингис хаан” Олон Улсын нисэх буудалруу орох, гарах автомашины долоон гарцыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, цахимжуулах,
- Аялал жуулчлалын хөгжлийн төвийн менежментийг сайжруулж, жуулчдад зориулсан мэдээлэл, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол Улсад анх удаа зочилж байгаа жуулчдыг үйлчилгээний байгууллагатай холбон зуучлах гэх мэт асуудлыг богино хугацаанд яаралтай шийдэж ажиллахыг “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлын холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Хэрэгжилтийг иргэдэд эргэн мэдээлэхийг мөн даалгалаа.
Сэтгэгдэл ( 3 )
Mgl ornii zorij irj bga juuchid bolovson harilthaanii soeltoi baigaasai da dahij Mgl orond ochih uilchelgeeg sain bodoh Mgl ulsiin niseh.n ajil chid.s Mgl uls.n soel huntei yaj harthdag ner nuur haragdana da ih buduuleg harthaatai ulsdaa
Оюуннхоролыг тавичихаад сайан юм хүсвэл май
Оюунхоролыг зайлуулухгүй бол ямар ч ажил санаачлаад бүтэхгүй шүү дээ.Гол амуудал удирдлагадаа байгаа шүү дээ.