Өмнөговь аймгийн Засаг даргын нэрэмжит Монгол Улсын Тод манлай уяач, манлай, алдар уяачдад хүндэтгэл үзүүлэх "Төвийн бүсийн хурд" хурдан морьдын уралдаан тавдугаар сарын 28-ны өдөр Даланзалгад суманд болохоор болжээ.
Уралдаанд даага, шүдлэн, хязаалан, сонгомол бага нас, сонгомол дунд насны морьд уралдах бөгөөд уралдааныг Өмнөговь аймгийн хэмжээнд хаалттай зохион байгуулах юм байна.
Түүнчлэн ММСУХ-ны 7-р хуралдааны шийдвэрийн дагуу морьдын өндрийг хэмжих ажээ.
Сэтгэгдэл ( 0 )