Сүхбаатар аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2022.05.23/ боллоо. Уг хуралдаанаар цаг үеийн шинж чанартай мэдээ мэдээллийг солилцон БТСГ, ЭМГ, Орон нутгийн өмчийн газар, Цагдаагийн газар, ГХБХБГ зэрэг байгууллагууд мэдээлэл хийсэн юм.
Энэ үеэр аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Болормаа коронавируст халдварын тухай мэдээллийг өгөхийн сацуу аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний халдвар их байгаа тухай дуулгалаа. Тодруулбал, Коронавируст халдварын тохиолдол өнгөрөгч долоо хоногт Сүхбаатар аймагт нэмж бүртгэгдээгүй хэдий ч томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй улаан түвшинд хэвээр байгаа гэв.
Үүнтэй холбоотойгоор аймгийн өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )