Зуны улиралд арьс арчилгаандаа заавал оруулах ёстой зүйл бол нарны тос. Нар шарсан энэ улиралд хэрхэн эрүүл арьстай байх, нарны тосыг хэрхэн зөв түрхэх талаар зөвлөгөө хүргэе.
Арьсаа бүү хуурайшуул
Зуны улиралд арьснаар тос ялгарах нь ихэсдэг. Гэхдээ нүүрэндээ байнга чийгшил өг. Арьс арчилгааны тань бүтээгдэхүүн арьсны балансыг тэнцвэржүүлэх ёстой. Тэжээлийн тос түрхэхээ зогсоох үе гэж огт байхгүй.
Нарны хамгаалалттай тос...
Бүрхэг өдөр ч нарны хамгаалалттай тос түрхэх ёстой. Та ямар ч арьстай байлаа гэсэн нарны хамгаалалттай тос түрхэхээ бүү мартаарай.
Нарны тосыг хэрхэн зөв түрхэх вэ:
Тоникоос бүү татгалз
Тоник байнга хэрэглэх нь чухал. Энэ нь нүүрний будагнаас үлдсэн бохирдлыг сайтар цэвэрлэнэ. Мөн арьсыг чийгшүүлдэг.
Гуужуулахдаа болгоомжтой бай
Арьсаа гуужуулах нь нүх сүвийг нь цэвэрлэх арга юм. Гэхдээ тослог арьстай бол гуужуулагч танд тохирохгүй. Бактер арьсны нүх сүвэнд тархах эрсдэлтэй юм.
Сэтгэгдэл ( 0 )