ХӨВСГӨЛ: Ойн хачигийн тархалттай 8 цэгийг шинээр илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 24

Хөвсгөл аймгийн ЗӨСТ хачигт халдварын байгалийн голомтын хайгуул шинжилгээг 04-р сарын 27-оос 05-р сарын 12 хүртэл Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан сумдын 24 секторийн 86 цэгт газарт хийж "D.nuttallii" зүйлийн 4348 хачиг, 8 цэгт газраас "I.persulcatus" зүйлийн 33 хачиг цуглуулан хачигт халдварын үүсгэгч илрүүлэх шинжилгээнд хамруулахаар хүргүүлжээ. Энэ удаагийн судалгаагаар ойн хачгийн (I.persulcatus) тархалттай 8 цэгт газрыг шинээр илрүүлэн, дээж цуглуулсан байна.

Мөн 3 сумын ЭМТ-ийн бэлэн байдалд хяналт үнэлгээ хийн зөвлөн тусалж, 181 өрхийн 703 хүн амд ЗХӨ-нөөс сэргийлэх яриа хийж, 500 хүнээс хачгаар дамжих халдварын асуумж судалгааг авчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top