БНАСАУ өчигдөр орой /2022.05.24/ гурван баллистик пуужинг Японы тэнгисийн зүг харвалаа.
“Ёнап” агентлагийн мэдээлснээр пуужингуудыг Пеньяны ойролцоох Сунан дүүргээс хөөргөжээ.
Япон улс Хойд Солонгос гурван пуужин харвасантай холбоотойгоор эсэргүүцэл илэрхийллээ. Тус улсын Батлан хамгаалахын сайд Нобүо Киши “Энэ бол туйлын хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл. Бид дипломат сувгаар эсэргүүцэл илэрхийлсэн” гэж мэдэгджээ.
Токио Пеньяны пуужингийн туршилтуудыг өдөөн хатгалга гэж үзэж байгааг Японы Батлан хамгаалахын сайд Нобүо Киши мэдэгдсэн байна.
БНАСАУ 2022 он гарснаас хойш нийт 17 пуужин туршлаа.
Сэтгэгдэл ( 0 )