ДУНДГОВЬ: Хүүхдийн баяраар дугуйн уралдаан болно

О.Шинэтуяа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 27

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд хүүхдүүдийг хамруулсан дугуйн уралдаан зохион байгуулагдана. Насны ангиллын хувьд цэцэрлэгийн нас, 6-7 нас, 8-9 нас, 10-12 нас, 13-15 нас, 16-18 насны ангиллаар тус тус зохион байгуулагдана. 

Уралдаанд оролцох хүүхдүүд өөрийн дугуйгаар оролцох ёстой бөгөөд өөрийн болоод дугуйныхаа аюулгүй байдлыг сайтар хангах шаардлагатай юм. Насны ангилал тус бүрт 1-3 дугаар байрыг шалгаруулж, өргөмжлөл, алт мөнгө хүрэл медалиар шагнах ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top