Аймгийн Засаг даргын тамгын газарт албан хаагчдын гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэг, хариуцлагаа биелүүлэх ажлын хүрээнд байгууллагын ажилчдын хүүхдүүдэд зориулсан ээлтэй орчин бүрдүүлж хүүхдийн өрөөтэй боллоо.
Хүүхдийн өрөөг байгуулсанаар бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх эрсдэлээс сэргийлэх, Хүүхэд эцэг эхийнхээ хараа хяналтад тоглож наадах эрхийг бий болгох, Гэр бүлийн ажлын цагаар “Хүүхдээ харах “ гэсэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэ олон давуу талтай юм.
Сэтгэгдэл ( 0 )