Өмнөговь аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг" үйл ажиллагааны хөтөлбөрийн "Сурагч солилцоо" зорилтын хүрээнд Өмнөговь аймгийн Булган сумын хүүхдүүд Францын "Occitanie" бүс нутагтай танилцаж байна.
Тус хүүхдүүд үе тэнгийн хүүхдүүдтэй Франц айлуудад амьдарч, хамт хичээлд сууж, сургуулийн бүх арга хэмжээнд оролцож байгаа юм.
Францын тал түүх соёлын болон археологийн үнэт үзмэрүүдтэй музей, хадны зурагтай агуй, Атлантын далай, мужийн нийслэл Toulouse хотын аялал, агаарын трамвай гэх мэт сюрприз дүүрэн өдрүүдийг хүүхдүүдэд бэлдэн, үзүүлж байгаа аж.
Дашрамд өгүүлэхэд, Франц хүүхдүүдийн баг ирэх 2023 онд Өмнөговь аймагт ирэх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )