ДАРХАН-УУЛ: Түрүү булчирхайн дурангийн мэс засал хийж эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийнхан түрүү булчирхайг дурангаар авах мэс засал, давсагны чулуу авах мэс заслыг амжилттай хийсэн байна. Тус тасгийг Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр бөөр, шээсний доод замын дурангийн хагалгааны 200 сая төгрөгийн өртөг бүхий багаж тоног төхөөрөмжөөр хангаж байсан билээ. 

Бөөр, шээсний доод замын дурангийн хагалгааг орон нутагтаа хийдэг болсноор энэ төрлийн хагалгаанд Улаанбаатар хотод орох байсан иргэд цаг хугацаа алдалгүй, хөрөнгө мөнгөө хэмнэх боломжтой болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top