БНСУ-ын хилээр нэвтрэхэд тусгаарлалтад орохгүй

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

БНСУ-ын эрх баригчид ирэх долоо хоногт тус улсын хилээр нэвтрэхэд коронавирусний эсрэг вакцин хийлгээгүй хүмүүсийг тусгаарлах шийдвэрээ цуцлахаар болжээ.

Өнөөг хүртэл вакцин хийлгээгүй хүмүүс тус улсын хилээр нэвтэрсний дараа долоо хоног тусгаарлагдах ёстой байжээ. Энэ сарын 8-наас эхлэн энэ шаардлагыг цуцлахаар болсон гэж тус улсын Ерөнхий сайд Хан Док Су мэдэгджээ.

Мөн өдрөөс эхлэн Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалтыг зөөлрүүлж, нислэгийн тоог нэмэхээр болсон байна.

Ёнхап агентлагийн тодруулсанчлан, тус улсад зорчих иргэдээс ПСР эсвэл түргэвчилсэн сорилын хариуг шаардах бөгөөд хилээр нэвтэрснээс хойш гурван хоногт багтан ПСР шинжилгээ өгөх ёстой гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top