Дундговь аймаг дахь Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан тус үйл ажиллагаанд 25 ээж оролцож нэг сарын хугацаанд хайр, халамж хэрэгцээтэй 25 охинтой ойртож дотносон тэднийг сонсож, зөвлөж, ярилцаж, хайрлаж, амьдралын гэрэл гэгээ, сайхан бүхнийг бэлэглэж энэ сарын 2-нд “Анд “ нэртэй уулзалт зохион байгуулж хаалт хийлээ.
Энэ хугацаанд 6-18 насны 25 охинтой ойртон дотносож, усанд оруулж, багш, эцэг эх асран хамгаалагчидтай нь уулзаж, сэтгэл зүйчтэй ярилцуулж, зөвлөж, хоцорсон хичээлээр нь давтлага өгүүлж, дуртай секц дугуйланд нь бүртгүүлж, мэргэжлээ сонгоход нь тусалж, бизнес санааг нь хөгжүүлж, найз нарынхаа дунд болон бусдад өөрийгөө илэрхийлэх чадамжтай болгожээ.
Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Жавзмаа, Улаан загалмай хорооны дарга Г.Жавзандолгор, Боржигон мандал өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ө.Нямсүрэн, "Smile" гоо сайхны салоны эзэн Э.Ууганцэцэг, Х.Доржханд, бизнес эрхлэгч П.Сүрэнчимэг, С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн төв номын сангийн ажилтан Э.Үүрийнтуяа, Политехник коллежийн багш Г.Ганжаргал, 5 цэцэрлэгийн арга зүйч С.Цэнгэлсүрэн, гэрийн багш Ж.Цэнгэлмаа, Тансаг сонголт урлангийн оёдолчин Б.Долгорсүрэн. Тояа Хүүхэд Хөгжлийн академийн салбарын захирал, Б.Бадамханд, Татварын хэлтсийн ажилтан Б. Туул, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн их эмч С.Золжаргал, 6 дугаар цэцэрлэгийн багш С.Насанжаргал нарын 25 эх сайн дураараа оролцжээ.
Сэтгэгдэл ( 0 )