Дундговь аймгаас Улсын их хуралд сонгогдсон Г.Мөнхцэцэг гишүүнд хандан Баянжаргалан сумын малчид хүсэлт хүргүүлжээ. Сүүлийн жилүүдэд Баянжаргалан сумын нутаг дэвсгэрээр уул уурхайн хүнд даацын автомашинууд ихээр явж, бэлчээрийг сүйдэлж, малчдын эрхийг зөрчөөд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор нутгийн иргэд аймгийн удирдлагууд болоод холбогдох албаныханд удаа дараа хүсэлт, шаардлагыг хүргүүлж байсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй байгаа ажээ. Тиймээс малчид дараах 3 зүйл заалт бүхий шаардлага, хүсэлтийг нутгаас сонгогдсон гишүүндээ ийнхүү хүргүүлэх болсон байна.
Шаардлагын 1-рт: Өнөө хүртэл шаардлага биелүүлээгүй аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг олон нийтийн өмнө цуцлах, 2-рт уул уурхайн тээвэрлэлт хийх болон үүнээс бусад зам гаргахыг хатуу хориглох, 3-рт Чойр-Ханги чиглэл дэх 470 км замын 35-39 салаанаас болон үүсч буй байгаль экологи, бэлчээрийн сүйдлийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх ажлыг Засгийн газрын хэмжээнд ярилцаж, шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг асуудлыг хөндсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )