ДУНДГОВЬ: Улаанбаатар-Сайнцагаан чиглэлийн автобус Драгон төвөөс 18:00 цагт хөдөлдөг боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 04

Хот хоорондын нийтийн тээврийн автобус Драгон төвөөс явж эхэллээ. Тодруулбал, Улаанбаатар-Сайнцагаан чиглэлийн зорчигч тээврийн автобус өдөр бүр 18:00 цагаас хөдөлж байгаа бол Дундговь-Улаанбаатар чиглэлийн автобус өдөр бүр 09:00 цагаас явж байгаа юм. Үнэ тарифын хувьд зургадугаар сарын 1-нээс нэмэгдүүлсэн үнээр зорчихоор болсон ажээ. 

Харин Улаанбаатар-Эрдэнэдалай чиглэлийн нийтийн тээвэр мягмар гарагт өглөөний 08.00 цагаас Драгон төвөөс хөдөлж байгаа бол Эрдэнэдалай-Улаанбаатар чиглэлийн автобус лхагва гарагт өглөөний 08.00 цагт хөдлөх юм. 

Мөн Улаанбаатар-Дэлгэрхангай, Сайхан-Овоо чиглэлийн нийтийн тээвэр даваа, баасан гарагт өглөөний 09.00 цагаас хөдлөх бол Сайхан-Овоо, Дэлгэрхангай-Улаанбаатар чиглэлийнх нь мягмар, бямба гарагт 09:00 цагаас тус тус явж байна.

Зорчигчид тасалбараа https://eticket.transdep.mn/ цахим хаяг болон Улаанбаатар хот СХД-ийн Драгон төвийн авто буудал, Дундговь аймгийн Автотээврийн төвөөс захиалах боломжтой. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэгээ(202.9.40.85) 2023 оны 02 сарын 02

Өдөр явуулдаг болмоор байна.Дундговь чиглэлийн засмал зам эвдрэл гэмтэл ихтэй нүүрсний том машинууд эсрэг урсгалаас их ирж автобус шахагдах аюултай шөнө очиж байгаа нь тав тухгүй тайван биш зорчих нөхцлийг бүрдүүлж байна. Үүнийг анхаарч үзнэ үү.

2  |  0
Top