БНАСАУ найман пуужин ХАРВАЛАА

2022 оны 06 сарын 06

БНАСАУ өчигдөр /2022.06.05/ богино зайн тусгалтай найман пуужин харвасан талаар “Yonhap” агентлаг мэдээллээ.

Тус улс эдгээр пуужингаа Японы тэнгисийн зүг харвасан байна. БНСУ-ын Ерөнхийлөгч БНАСАУ-ын пуужингийн хөөргөлтийн хариуд урьдчилан сэргийлэх арга хэмжээг бэхжүүлэхийг тушаажээ. Япон, АНУ, Өмнөд Солонгосын төлөөлөгч нар БНАСАУ-ын ээлжит пуужингийн туршилтуудын талаар хэлэлцсэн байна.

Хойд Солонгос найман пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор хохирол учирсан талаар мэдээлэл одоогоор байхгүй юм.

Японы эргийн хамгаалалтын албанаас мэдээлснээр, пуужингийн туршилттай холбоотойгоор Японы худалдааны хөлөг онгоцууд аюулгүй байдлаа дээд зэргээр сахиж зорчих, байнга мэдээлэл авах хэрэгтэй болжээ. Мөн усанд хөвж байгаа пуужингийн эд ангийг илрүүлсэн ч дөхөж очихгүй байхыг анхааруулсан байна.

БНАСАУ 2022 он гарснаас хойш нийт 10 гаруй удаа пуужин туршаад байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top