АНУ болон Өмнөд Солонгос БНАСАУ найман пуужин хөөргөсний хариуд “янз бүрийн зорилгоор” пуужингууд хөөргөн туршжээ.
“Ёнап” агентлагийн мэдээлснээр АНУ болон БНСУ нийт найман пуужин туршсан бололтой.
БНАСАУ ням гарагт богино зайн тусгалтай найман пуужинг Японы тэнгисийн зүг хөөргөсөн билээ. Тус улс эдгээр пуужингуудаа Пеньян дахь Сунан нисэх буудал орчмоос болон бусад газраас хөөргөжээ.
БНАСАУ найман пуужингаа 40 минутын хугацаанд дараалан хөөргөсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )