ДУНДГОВЬ: Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын бүсийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

“ЗҮҮН БОЛОН ГОВИЙН БҮС-2022” үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын бүсийн аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймгийн Политехник коллежид амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудаас ирсэн давхардсан тоогоор 41 хүн оролцлоо.

Тэмцээний нийлбэр дүнгээр Дундговь аймаг 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл, Ивээн тэтгэгчийн шагнал авснаар говийн бүсийн 7 аймгаас 2 дугаар байранд орж амжилт гаргалаа.

Тус тэмцээнийг хамтран зохион байгуулагчаар: Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Худалдаа аж үйлдвэрийн Дундговь дахь салбар танхим, Дундговь аймгийн Политехник коллеж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top