БНСУ-ын Ерөнхийлөгч гадны улсад суух Элчин сайдуудаа томилов

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 07

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл ОХУ, Япон, БНХАУ болон НҮБ-д суух Элчин сайдуудаа томилжээ.

Тэрбээр ОХУ-д суух Элчин сайдаар Камбожид Элчин сайдаар сууж байсан Чан Хо Жинийг томилсон бол НҮБ-д суух БНСУ-ын байнгын төлөөлөгчөөр Их Британид Элчин сайд байсан Хван Жун Гүкийг томилсон байна.

Япон улсад суух Элчин сайдаар гадаад бодлогын шинжээч Юн Док Минийг, БНХАУ-д суух Элчин сайдаар Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Чон Жэ Хог томилсон талаар “Ёнап” агентлаг мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hha(14.48.145.179) 2022 оны 06 сарын 08

dandaa mundag seheeten solongostoo tolgoi zohioson mergeshsen humuus tomilj manaidd bol songuuliin uyer bugsiin dolooson namiin nuhuduu haa hamaagui bolovsrolgui hel usgui nuhduudiig tomildogdooo sain bugs doloo ni ter hereeree alban tushaald tomilogdono kkk\n

1  |  0
Top