Испанийн Засгийн газар хүнсний бүтээгдэхүүн хаясны төлөө ресторан, супермаркетуудад торгууль оногдуулах тухай хуулийн төсөл боловсруулжээ.
“El País” хэвлэлд мэдээлснээр, Испанийн айл өрхүүд жилд 1.3 тэрбум орчим кг хоол, хүнс хаядаг байна. Энэ нь нэг хүн дунджаар 31 кг хоол, хүнс хог руу хаядаг гэсэн үг юм.
Испанийн эрх баригчид хаягдал хоол хүнсийг дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх санал дэвшүүлжээ. Үүний тулд хаягдал хоол, хүнсийг цуглуулах, хадгалах, тээвэрлэх тухай хэлэлцээрийг холбогдогч талууд байгуулах үүрэг хүлээх болж байна.
Түүнчлэн ресторануудад үйлчлүүлэгчдээ үлдэгдэл хоолоо авч явахыг санал болгох, супермаркетуудад хугацаа нь дуусаж буй бүтээгдэхүүнийг хямдруулсан үнээр борлуулах зэрэг зөвлөмж хүргүүлэх гэнэ.
Энэхүү журмыг зөрчсөн байгууллагуудыг 2-60 мянган еврогоор торгох заалт тусгахаар төлөвлөж байна. Ингэхдээ хуулийн төсөлд хоол, хүнс хаясан хувь хүнд ямар нэгэн арга хэмжээ авах заалт тусгаагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )