ӨВӨРХАНГАЙ: Арвайхээрийн I сургуулийн өргөтгөлийн ажил эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1-р сургуульд 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга барихаар өнөөдөр шавыг тавилаа. 

Одоо үйл ажиллагаа явуулж буй 980 хүүхдийн суудалтай сургуульд нийт 2876 хүүхэд суралцдаг бөгөөд багтаамж хүрэлцэхгүйд хүрсний улмаас бага ангиуд нь нүүдлийн байдалтай хичээллэж ирсэн.

Тиймээс тус сургуулийн ээлжийн коэффициентийг бууруулах, ачааллыг багасгах, сургалтын хүртээмжийг сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүд 7 тэрбум гаруй төгрөгийг улсын төсөвт суулгаж өгснөөр лаборатори, дижитал төхөөрөмж, ухаалаг самбар, ширээ сандлыг цогцоор нь шийдсэн орчин үеийн шинэ сургуулийг барихаар ажлыг эхлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top