ДОРНОД: Булган суманд эхийн амрах байр барина

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

Дорнод аймгийн орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Эхийн амрах байр барих” ажлыг 2022-2023 онд Булган суманд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Эхийн амрах байр ашиглалтад орсноор жирэмсний эхэн үед эх, ургийн эрүүл мэндэд тулгарч буй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эсэн мэнд амаржуулах, төрсний дараах үеийн тусламж үйлчилгээ, асаргаа сувилгаа чанартай үзүүлэх, цаашлаад дээд шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулах зэрэг чухал ач холбогдолтой юм.

Булган суманд “Эхийн амрах байр” барьсанаар дөрөв дэх сум бие даасан байртай болж байгаа ба өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэгч шалгараад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top