Дорнод аймгийн Засаг дарга "Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд хөгжих, тоглох эрхийг хангах талаар авах арга хэмжээний тухай" А/277 дугаар захирамжийг гаргажээ. Тус захирамжинд сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны хорооллын гадна байрлах биеийн тамир, спортын болон тоглоомын талбай, ногоон байгууламжийг өдөр бүр 06:00-22:00 цагийн хооронд нээлттэй байлгаж, хүүхэд тоглох, ашиглах нөхцлийг бүрдүүлэхийг үүрэгджээ.
Түүнчлэн болзошгүй осол, эрсдэлээс сэргийлж, биеийн тамир, спортын болон тоглоомын талбай, тоглоом хашаа, хашлаганы бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангаж, анхааруулга, заавар, зөвлөмж байршуулж ажиллахыг холбогдох агентлагын дарга нарт даалгасан байна.
Сэтгэгдэл ( 0 )