Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар Баянхутаг суманд ажиллах үеэрээ тус сумын Эрүүл мэндийн төвийн засварын ажилтай танилцлаа.
Тус ажлын зураг зохиогч нь ажлын тоо хэмжээг үе шатны хуваарийн дагуу гаргаагүй тул ажлын явц удаашралтай байгаа юм. Тиймээс зураг зохиогчийг газар дээр нь ирж ажиллах, засварын ажлыг гүйцэтгэж байгаа “Бүрдэн” ХХК-ийг ажлаа шуурхайлах, сумын удирдлагуудыг хяналтаа сайн тавих үүрэг чиглэлийг тус тус өглөө.
Энэхүү ажлыг аймгийн төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгөөр хийж байна.
Сэтгэгдэл ( 0 )