Хүн гэдэг амьтан хөгийн зан их гаргана. Нэг, нэгнээ хууран мэхэлнэ. Худал ярьж хулхидна. Дахиад таарахгүй юм шиг авирлана. Ахивал нэгэндээ муу санана. Харамсалтай нь энэ бүх зүйл ямар муу үр дагавартай болохыг бодож байгаа ч юм алга. Бяцхан тархиндаа болж бүтэхгүй бүхнийг бясалгана. Түүндээ итгэчихнэ. Гэтэл энэ бүхэн нь зүгээр л хий хоосон зүйл болохыг даанч ойлгохгүй. Ойлгохыг ч хүсэхгүй. Хүний хорвоод ганц л удаа амьдрахаа мартчих юм. Олон зан гаргаж, ойворгон авирлана. Одоогоороо бүхнийг сэтгэж, тэрүүхэндээ л мунхаглана.
Тэр тусмаа бидний монголчууд хувиа хичээх үзэлд мөн ч сайн суралцах юм. Бусдын сайн сайхан миний сайн сайхны эхлэл гэдгийг ч бодохгүй. Өөрөө л болж байвал өрөөл хамаагүй гэх хандлага гаргана. Ингээд л бодохоор бид дэндүү өрөвдмөөр ард түмэн аж.
Ахмад үеийнхэн нь дунд үеэ үгүйсгэнэ. Дунд үе нь залуу үеэ илүү үзнэ. Залуу үе нь залхуу ч гэж жигтэйхэн. Монголчууд бид энэ л байдлаа эргэн харахгүй бол ирээдүйн өнгө төрх гундуухан л харагдана. Хамгийн гол нь хүн чанартай байж, эргээд уулзах нүүртэй л амьдармаар байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )