20 жилийн өмнө Юнител групп харилцаа холбооны салбарт шинэ өнгө төрх, шинэ үйлчилгээг нэвтрүүлж байв. Тэр үед тэдний авчирсан өөрчлөлт нь илүү хямд үнэ, чанартай сүлжээгээр хүмүүсийг холбох тухай ойлголт байсан бол өнөөдөр энэхүү замнал нь ирээдүй рүү чиглэсэн дижитал экосистемийг цогцоор нь бүтээх бодит шийдэл болтлоо хувьсан өөрчлөгджээ. Тиймээс энэ удаагийн брэндийн шинэчлэл нь зөвхөн лого солих тухай бус, харин Юнител группийн үнэт зүйл, хөгжлийн дараагийн шатын эхлэл гэж ойлгож болно.
Ирээдүй рүү чиглэсэн шинэ өнгө төрх
Юнител группийн зүгээс энэхүү шинэчлэлээ “брэндийн дараагийн алхам” хэмээн тодорхойлж байгаа бөгөөд цаашид хэрэглэгчдэд чиглэсэн олон гайхалтай гэнэтийн бэлгүүд танилцуулахаа зарласан байна. Ингэснээр Юнителийн 20 жилийн ойн хүрээнд хийж буй томоохон мэдэглүүд энэ хүрээд дуусахгүй бололтой.

Сэтгэгдэл ( 0 )