ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.05.21. Энэ оны 141 дахь өдөр бөгөөд он дуусахад 224 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 05 минутад мандаж, 20 цаг 32 минутад жаргана.

Улаанбаатарт бага зэргийн бороотой. Өдөртөө 14 хэм дулаан, шөнөдөө 8 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн яриа хэлэлцээ, хөгжлийн төлөөх соёлын олон янз байдлын өдөр, Олон улсын цайны өдөр тохиож  байна. Унгарт энэ өдөр Цэрэг, эх орончдын өдөр бол Чилид Тэнгисийн цэргийн өдөр, Энэтхэгт Терроризмын эсрэг тэмцлийн өдөр, Черногорт Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Америкийн жүжигчин Ник Кассаветис, Словакийн анхны сансрын нисэгч Иван Белла, Америкийн жүжигчин Файруза Балк, Норвегийн биатлонч, Олимпын аварга, дэлхийн хоёр удаагийн аварга Тирил Экхофф зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1981 оны энэ өдөр БНМАУ, БНХАУ-ын Засгийн газрын хооронд тус онд харилцан бараа нийлүүлэх протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ.

2015 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээ хийж, дипломат паспорт эзэмшигч иргэдийг визээс чөлөөлж, энгийн паспортод олон удаагийн виз олгодог болгохоор шийдвэрлэв.

2023 оны энэ өдөр Францын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол улсад албан ёсоор анх удаа айлчлав.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1690 онд Манжийн зүүн замын цэрэгтэй Галданы хошууч анги Урухын голын орчим тулгарахад Галдан гол хүчээ удирдан давшин ирж хавчин байлджээ. Энэ тулаанд ойрадууд анх удаа галт зэвсэг хэрэглэжээ.

1792 онд Унзэн галт ээл дэлбэрч, 15 мянган хүн амиа алдав. Энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн таван том галт уулын дэлбэрэлтийн нэг юм.

1851 оны энэ өдөр Австралид анх удаагаа алт олджээ.

1864 оны энэ өдөр Орос-Черкессийн дайн дуусчээ.

1881 оны энэ өдөр Клара Бартон Америкийн Улаан загалмай нийгэмлэгийг үүсгэн байгуулсан.

1904 оны энэ өдөр Парист Олон улсын хөлбөмбөгийн холбоо үүсгэн байгуулагджээ.

1928 оны энэ өдөр Уолт Дисней Микки Маусын зургийг ашиглах давуу эрхийн патент авсан байна.

1934 онд АНУ-ын Айова мужийн Оскалүза хот бүх иргэдээ хурууны хээгээр бүртгэлжүүлсэн АНУ-ын анхны хот болжээ.

1945 оны энэ өдөр Сири, Ливан улсууд Францаас тусгаар тогтнож буйгаа зарлажээ.

1972 онд Суут уран барималч, зураач Микеланжелогийн урласан "Пьета" уран барималд Унгарын геологич, сэтгэцийн өвчтэй Лашло Тот халдаж, гэмтээв

1991 оны энэ өдөр Энэтхэгийн Ерөнхий сайд Ражив Гандигийн амь насыг хөнөөв.

2012 онд Йемен улсын Санаа хотод амиа золиослогдчид бөмбөг дэлбэлж, 120 хүн амиа алджээ

2019 оны энэ өдөр Microsoft компани Windows Server 2019 үйлдлийн системийг гаргав.

Өнөөдөр үс засуулбал эд, мал арвижна

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top