Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагын хурлаас ажилчдынхаа цалин, хангамж, нийгмийн асуудлыг шийдэх үүднээс дараах шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, үндсэн ажилтнаар ажиллаж байгаа ажилчдадаа 1,0 сая төгрөгийн тусламжийг нэг удаа олгох, мөн 2022 оныг он дуустал эмч нарын цалин дээр сар бүр 20-30 хувийн нэмэгдэл олгох, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн цалин дээр сар бүр 40 хувийн нэмэгдэл, нийтлэг үйлчилгээний ажилтнууддаа сар бүр 20 хувийн нэмэгдэл тус тус олгохоор болжээ.
Эмч, сувилагч, ажилчдын ажлын ачааллыг үнэлж, цалин, урамшууллын тогтолцоо нэвтрүүлсэн жишиг эмнэлэг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хамт олны шийдвэр эрүүл мэндийн салбарын бусад байгууллагад урам, санаа өгч, өчигдөр Гэмтэл, согог судлалын эмнэлгийн удирдлагууд мөн ажилчдынхаа цалинг 10-25 хувиар нэмэгдүүлээд байна.
Сэтгэгдэл ( 2 )
Zvrhnii ovchtoi xvn avax tasag baihgvin ontsgvi bna.
сайхан мэдээ байна