ӨМНӨГОВЬ: Шинэ театрын нээлт боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 30

Өмнөговь аймгийнхан өнөөдөр шинэ хөгжимт жүжгийн театраа албан ёсоор хүлээн авч, нээлтийг нь хийлээ. 1931 онд Өмнөговь аймаг байгуулагдахад зэрэгцэн анх байгуулагдсан Хөгжимт жүжгийн театр өсөн дэвжиж, өргөжин хөгжсөөр өнөөдөр 91 жилийн түүхэн ойн босгон дээрээ шинэ байртай болж байгаа юм. 

Аймаг орон нутгийн төсвийн 16.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан 850 хүний суудалтай дахин давтагдашгүй архитектурын өвөрмөц шийдэл бүхий бүрэн цутгамал зоорийн давхраас гадна 7 давхар барилгатай дүйцхүйц өндөртэй 4 давхар энэхүү барилгын зураг төсвийг “Балданс” ХХК-ийн хамт олон, барилгын ажлыг “Жи Жи Ай” “Энхбодиз”, “Воком” ХХК зэрэг компаниуд хийж хэрэгжүүлжээ.

​Өмнөговь аймгийн хөгжимт жүжгийн театраас түүхийн 91 жилийн хугацаанд 17 Гавьяат жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, олон арван Соёлын тэргүүний ажилтан, урлаг соёлын алдартнууд төрөн гарч, говь нутаг төдийгүй Монголын ард түмэнд авьяас чадвараа толилуулсаар явна.

​Шинэ театр үйл ажиллагаа явуулж эхэлснээр бүтэц орон тоо нэмэгдэж мэргэжлийн уран бүтээлчдийг орон нутагтаа ажиллуулах орчин нөхцөлийг сайжруулан нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд Соёл урлагийн салбарт дутагдалтай байгаа мэргэжлийг, орон нутгийн оюутны сургалтын тэтгэлэгт хамруулан бодлогоор дэмжин ажиллаж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2022 оны 07 сарын 05

Баялаг бүтээдэг үйлдвэрлэлээ л хөгжүүлэхгүй, хэн ч үзэхгүй ашиг орлогогүй, баахан зарлага дагуулсан театраар л дутаж гэнэ, сонгуулиар баахан хүн цуглуулж шоудах дарга нарт л заал нь хэрэгтэй юм байх даа

0  |  0
иргэн(192.82.77.237) 2022 оны 06 сарын 30

д.бат эрдэнэ эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр юучивдээ! өм болж бүтэж байгаа зүйл юуч алга\nсэддорж чи огцорлоо тун зүгээр байна

0  |  0
Top