Тархиндаа хүнд гэмтэл авсан 13 настай хүүг онгоцоор тээвэрлэв

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 19

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаас мориноос унаж, тархиндаа хүнд гэмтэл авсан 13 настайг хүүг ГССҮТ-д авчрах ажлыг өнөөдөр /2022.07.19/ зохион байгуулж байна. 

Хүүд нэн яаралтай мэс засал хийх ёстой бөгөөд түүнийг аймгийн эмнэлэгт хийх боломжгүй тул ийнхүү яаралтай шийдвэр гаргаж, холбогдох хүмүүсийн тусламжтайгаар нисдэг тэргээр Улаанбаатар руу тээвэрлэхээр болжээ. 

Дашрамд өгүүлэхэд, 10 гаруй хоногийн өмнө Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд дээрхтэй ижил шалтгаанаар буюу мориноос унаж, тархиндаа хүнд гэмтэл авсан 9 настай хүүхдийг Улаанбаатар руу нэн яаралтай авчирч, өдгөө ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3(202.21.109.44) 2022 оны 07 сарын 19

naa morio bolio adguusaar nadagchid huuhdiin ami avagsad

0  |  0
Top