"Алтаргана" наадам ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын буриадын тойрогт долдугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус наадамд Дорнод аймгийг төлөөлөн аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёлоор ахлуулсан Улаанбаатар хот, Хэрлэн, Дашбалбар, Баяндун, Баян-Уул, Цагаан-Овоо сумдын 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг, хамт олон 11 төрөлд өрсөлдөж, ганзага дүүрэн буцаж ирлээ.
Тодруулбал, ОХУ, Монгол Улс, БНХАУ, Кыргызстан, Казакстан зэрэг улсуудад тархан суурьшсан Буриад зон олны оролцсон энэ удаагийн "Алтаргана" наадмаас Дорнод аймгийн баг, хамт олон дараах шагналуудыг хүртсэн юм.
ҮҮНД:
- Дангина гоо бүсгүйн тэмцээний төрөлд: Баяндун сумаас оролцогч Ц.Батдулам тэргүүн мисс Гранпри
- Буриад ардын дууны 17-35 насны төрөлд: Дашбалбар сумаас оролцогч Б.Ариунбат 1-р байр,
- Эссэ бичлэгийн уралдааны төрөлд: Дашбалбар сумаас оролцогч Ө.Ундармаа 1-р байр,
- Дангина гоо бүсгүйн тэмцээний төрөлд: Цагаан-Овоо сумаас оролцогч Г.Жаргалан 1-р байр,
- “Буриадын нэг өдөр” уралдааны төрөлд: Багаараа 1-р байр,
- Загвар зохион бүтээгчдийн уралдааны төрөлд: Орчин үеийн загвараар Дашбалбар сумаас оролцогч О.Сугармаа 1-р байр,
- Телевиз, радиогийн нэвтрүүлэг, киноны уралдааны төрөлд: “Шинэ суваг” тв-ийн С.Дэлгэр 1-р байр,
- Бөхийн барилдааны төрөлд: Дашбалбар сумын харьяат, улсын заан Д.Анар +92 килограммын жинд 2-р байр,
- Гэрэл зургийн уралдааны төрөлд: “Шинэ суваг” тв-ийн Хүүхдийн цаг дугуйлангийн сурагч С.Халиунаа 2-р байр,
- Сээр шалгах тэмцээний төрөлд: Цагаан-Овоо сумаас оролцогч М.Хүдэрмөнх 3-р байр,
- Ардын дууны төрөлд: Дашбалбар сумаас оролцогч Г.Дугарсүрэн тусгай байранд тус тус шалгарч аймгийнхаа нэрийг АЛТАРГАНА ИХ НААДМЫН хүндэт индэрт дуудууллаа.
Ийнхүү 20 орчим мянган буриад зон чуулсан Их наадам амжилттай болж өндөрлөлөө. 2024 оны Алтаргана Их наадам Монгол Улсын Булган аймагт болохоор товлогджээ.
Сэтгэгдэл ( 0 )