АНУ Энэтхэгтэй хамтарсан цэргийн сургуулилтад оролцохоор болжээ.
Энэтхэг, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт ирэх аравдугаар сарын дундуур Хятадын хилээс 95 км орчим зайд, Энэтхэгийн Уттаракханд мужийн Аули хотод явагдах аж. АНУ, Энэтхэг хамтран өндөр уулын байлдааны сургуулилт хийх талаар Энэтхэгийн армиас мэдэгдсэн байна.
Аули хот нь Энэтхэг, Хятадын маргаантай хилийг заагласан хяналтын шугамаас 95 км-ийн зайд оршдог.
18 дахь удаагийн хамтарсан цэргийн сургуулилтын нэг хэсэг болох энэхүү сургуулилт нь Энэтхэг, Хятадын хоорондын өдөөн хатгалга болж, хоёр орон хоёулаа цөмийн зэвсэгтэй учир аймшигт үр дагаварт хүргэх эрсдэлтэйг шинжээчид хэлж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Амерк эмгэн өвгөн нараас болж цөмийн зэвсэгтээ тулах нь ээ
АНУ ч шүдэнз зурчихаад бултахаа мэдэх байх