ДОРНОД: Автозамын тоосжилтыг бууруулах арга хэмжээ авахыг даалгав

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 08

Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл Хэрлэн сумын Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэн, Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ-ын дарга Б.Гэрэлт-Од нарт дараах ажлуудыг яаралтай хэрэгжүүлж ажиллах талаар чиглэл өглөө. Тодруулбал, 

  • Чойбалсан хотын төв болон туслах автозамуудын гадаргуу дээрх шороо, тоосыг тогтмол цэвэрлэж байх
  • Бороо орсны дараа шороон замуудаас хатуу хучилттай автозамд нийлж байгаа хэсгүүдэд тогтмол цэвэрлэгээ хийх, борооны дараах хөдөлгөөн ихсэхээс өмнө өглөө бүр автозамын шороог зориулалтын автомашин, техникээр төв болон туслах замуудыг цэвэрлэж байх
  • Өмнөх жилүүдэд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чойбалсан хөгжил ОНӨҮГ-т нийлүүлсэн автозам шүүрдэх автомашин, техникийг тогтмол ашиглах
  • Цаашид шүүрдэх, цэвэрлэх, арчлахад орчин үеийн дэвшилтэт автомашин, техник, тоног төхөөрөмж ашиглах
  • Хүн ам хөдөлгөөн ихтэй газрууд, сургууль цэцэрлэгийн бүс орчмын тоосжилтийг хэмжиж Чойбалсан хөгжил зам цэвэрлэгээ хийх чойбалсан хот дэмжиж ажиллах
  • Хотын хэмжээнд их цэвэрлэгээ зохион байгуулах гэх мэтийг даалгажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top