Дорнод аймагт малын гоц халдварт Үхрийн арьс товруутах өвчин гарсантай холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ. Тэгвэл тус хорио цээрийн дэглэм үйлчилж буй сумдад албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
Тодруулбал, төрийн албан хаагчид Хэрлэн сумаас Гурванзагал, Сэргэлэн сумдын чиглэлд явах замын шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр нэвтэрч байгаа автомашины жолооч нарт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Сахилга хариуцлага, дүрэм журам, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах талаар зааварчилгаа өгч, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )