Хонь
Энэ өдөр хонинууд хүссэн хүсээгүй санхүүгийн асуудалдаа анхаарна. Магадгүй хувь заяа түүнд мөнгөн шагнал, цалингийн нэмэгдэл олгож магадгүй, эсвэл эсрэгээр нь хохирол учирна. Таны түрийвч эсвэл зузаарна, эсвэл нимгэрнэ гэсэн үг. Тиймээс алдагдалд орохгүйн тулд сэжиг бүхий санхүүгийн хэлэлцээрт оролцож болохгүй.
Үхэр
Өөрийн ашиг сонирхлоо хамгаалах өдөр. Та энэ даалгавраа амжилттай гүйцэтгэж чадна. Үхрүүд энэ өдөр уран илтгэгчийн авьяастай болох тул өөрийн зөв гэдгээ хэнд ч баталж чадах учиртай. Үүнийгээ ашиглан өнөөдөр та маргаантай асуудлуудаа шийдэхээс гадна гэрээ хэлэлцээр хийж, төсөл, шинэ санаагаа хэрэгжүүлэх боломжтой.
Ихэр
Таны зүүд биелнэ. Өдөр нь нөхцөл байдлыг бодитоор дүгнэхэд олон саад учрах ч харанхуй шөнө таны далд ухамсар бүрэн чадлаар ажиллах юм. Гол нь зүүдээ сайн манаарай. Мэдрэмж тань дээд зэрэгтээ тулж, далд хүчний дуу хоолойг сонсох шиг санагдана. Зүүдэлсэн бүх юм биелэх нигууртай.
Мэлхий
Өнөөдөр ихэнх мэлхийд дежавю хэмээх бага судлагдсан үзэгдэлтэй учрах боломж гарна. Эргэн тойронд нь болж байгаа үйл явдлууд өмнө нь тохиолдож байсан мэт, танихгүй хэн нэгэнтэй урьд нь уулзаж байсан юм шиг санагдана. Яагаад гэвэл од эрхэс энэ өдөр танд маш торгон мэдрэмж, зөгнөх чадвар хайрлах болно. Энэ өдөр мэлхийнүүд болох үйл явдлыг урьдчилан тааж, мэдрэмж шаардсан ажилд амжилт гаргаж, хүмүүсийг удирдан дагуулж чадах юм.
Арслан
Ажил хэргийн амжилттай өдөр. Арслангууд урьд олсон амжилтаа бэхжүүлэхээс гадна улам дээш ахих магадлал өндөр. Хайр дурлалаас эхлээд бизнес гэсэн бүхий л салбарт тэд гялалзана. Бодож байсан зүйлээ хэрэгжүүлэх хүч чадал хангалттай. Энэ өдөр арслангууд “Чадаж байгаа юманд арга байхгүй” уриатай орох хэрэгтэй. Энэ боломжийг ашиглахгүй бол дараагийн боломж иртэл удна шүү.
Охин
Энэ өдрийг хүмүүстэй харилцахад зориулаарай. Ажил, гэр, зам дээр, хаана ч байсан хүмүүстэй дотно харилц. Шинэ танилтай болж, хуучин андуудынхаа асуудлыг шийдэж өгөх өдөр. Ажлын уулзалт, хайрын болзоо бүгд амжилттай. Албан тушаалын шатаар ахих хүсэлтэй охин хэрэгтэй хүмүүсийн дэмжлэгийг авна. Ганц бие охид тааламжтай хүнтэй танилцана.
Жинлүүр
Өнөөдөр жинлүүрүүдийн хувьд эсрэг тэсрэг өдөр байх болно. Нэг талаас ямар ч хүнд ажлыг нугалах эрч хүч дүүрэн өдөр. Нөгөө талаас хөнгөн ажлыг ч хэт их хүч зарж байж гүйцэтгэх өдөр. Хувь заяа өмнө чинь саад тотгор тавьсан бол даван гар. Ажил дууссаны дараа амжилт гарт чинь өөрөө ирнэ.
Хилэнц
Хувь заяа танд маш том боломж олгоно. Харин түүнийг ашиглаж чадах эсэхээс их зүйл шалтгаалах юм. Учир нь од эрхэс боломж олгосноос биш танд эрч хүч, илүү мэдрэмж өгөөгүй. Хилэнцүүд хэр хурдан сэтгэж, хурдан шийдвэр гаргахаас бүх юм шалтгаална. Танд зөвлөгөө өгөхөд бүтэн өдөр идэвхтэй бай. Анхааралтай хар. Ингэж байж боломжийг өөрийн болгох юм.
Нум
Өнөөдөр өдөр тутмын хэвийн амьдрал, ярианаас зугтах өдөр. Зугтах хүсэл байгаа бол зайлах арга маш олон бий. Орой нь болзоо тавьж, театр, кино үзэж болно. Эсвэл урьд өмнө очиж байгаагүй газартаа найз нөхөдтэйгөө очиж болно. Уран бүтээл хийж, шинэ хоол туршиж, шинэ хувцас худалдан авах нь ч зугтах нэгэн хэлбэр. Өөрчлөлт хийх шаардлагатай.
Матар
Энэ өдрийн үдшийг ганцаараа гэртээ сууж өнгөрөөж болохгүй. Амьдрал таныг зугаа цэнгэлд уриалан дуудаж байна. Олон хүний дунд, бүх хүний анхаарлын төвд та усандаа байгаа загас шиг аз жаргалтай байх болно. Нийтэч, алиа хошин, хүнийг татах маш олон чанараар таныг од эрхэс мялааж байна. Тиймээс та хэнтэй ч зугаалсан анд найз нь болж чадна. Харин энэ чанараа зөвхөн шоу, зугаанд биш хэрэгтэй, сонирхолтой хүнтэй танилцахдаа ашиглаарай.
Хумх
Энэ өдөр хумхууд хамтран ажиллах, харилцан дэмжлэг, түншлэл гэдэг нь зүгээр нэг хоосон үг биш гэдгийг сайн ойлгох болно. Яагаад гэвэл өнөөдөр танд өөрт чинь тусламж хэрэгтэй болох юм. Хэн нь туслав, хэн нь алга болов гэдгээр та анд нөхдөө ялгаж чадах болно. Хэнд нь итгэж болох, хэнээс зугтах вэ гэдгээ ойлгон ухаарах өдөр.
Загас
Ээлгүй, таагүй өдөр. Энэ өдөр та ямар ч зохион байгуулалтгүй, задгай замбараагүй байж, ажлаа мартан, санаатай биш ч олон хүний уурыг хүргэх магадлалтай. Тодорхой ямар ч асуудлыг шийдэх чадваргүй болж, хэн нэгэнтэй хэрүүл зодоон хийнэ. Бүгдэд ад үзэгдэхгүйн тулд өнөөдөр олноос хол байж, чимээгүй байсан нь дээр.
Сэтгэгдэл ( 0 )