Европт байгалийн хийн үнэ 3000 ам.долларыг давав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 23

Байгалийн хий дамжуулах “Умардын урсгал” хоолойг энэ сарын 31-нээс засвар хийхтэй холбогдуулан хийн нийлүүлэлт түр зогсох мэдээлэл гарсантай зэрэгцэн даваа гарагийн арилжаагаар Европт байгалийн хийн үнэ нэг мянган куб м нь гурван мянган ам.долларыг давав. Хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд байгалийн хийн үнэ энэ түвшинд хүрч байсан билээ.

Арванхоёрдугаар сарын фючерс үнэ 3100 ам.долларт ойртоод байна.

Өнгөрсөн долоо хоногт “Газпром” хий дамжуулах цорын ганц ажиллаж буй төхөөрөмжид засвар хийхтэй холбогдуулан энэ сарын 31-нээс есдүгээр сарын 2-ны хооронд хийн нийлүүлэлтээ түр зогсооно гэж мэдэгдсэн билээ. Засварын ажил дууссаны дараа хийн тээвэрлэлтийг сэргээж, хоногт 33 сая куб м байгалийн хий нийлүүлэх боломжтой болох гэнэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 2022 оны 08 сарын 24

Өмхий оросууд дандаа хамгын муу новшын арга хэрэглэнэ...

0  |  2
Top