АНУ Украинд нэмж гурван тэрбум ам.долларын тусламж олгоно

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 24

АНУ Украинд нэмж гурван тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээр болсон тухай “Associated Press” агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

Энэ сарын 24-нд тэмдэглэх Украины тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан тусламж үзүүлэх тухай зарлахаар зэхэж байна гэж тус агентлаг онцолсон байна. Ингэснээр АНУ-ын эрх баригчид Украины батлан хамгаалах чадавхыг дунд болон урт хугацаанд бэхжүүлэхээр төлөвлөж байна.

Гурван тэрбум ам.долларын тусламжийг ирэх 1-2 жилд тулаанд ашиглах дрон, зэвсэг болон бусад цэргийн зориулалттай тоног төхөөрөмж үйлдвэрлэх гэрээг санхүүжүүлэхэд зориулах гэнэ. Үүнээс гадна тус улсын эрх баригчид Украины цэргийн алба хаагчдыг хилийн чанадад бэлтгэхэд чиглэсэн хүчин чармайлтаа нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
йййй(66.181.186.181) 2022 оны 08 сарын 25

өөөө хөгийн янкууд укропуудыг араас нь сумлаж өшиглөөд өөрсдөө хагартлаа баяжаад

2  |  1
Bimongol(194.230.146.32) 2022 оны 08 сарын 24

Ukrainchuud Amerikiin utsan hvvheldei-ene dain duusahgvun mod,harin yaj togsdog boldooooo....

1  |  0
Top