Харгалзах хүнгүй голын усанд орж байсан 120 хүүхдэд анхааруулга өгчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 02

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын хөдөлгөөнт эргүүл Дэлгэрмөрөн голын эрэгт  өдөр бүр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тодруулбал, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүд анги хамт олноороо, найзуудаараа голын усанд орох нь ихсэх хандлагатай байгаа бөгөөд өчигдрийн байдлаар голын усанд орж байсан харгалзах хүнгүй 120 гаруй сургуулийн насны хүүхдүүдэд анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэн ажиллажээ. 

Үүнтэй холбоотойгоор аймгийн ОБГ-аас эцэг эхчүүд, асран хамгаалагчдад "Хүүхдүүддээ голын усанд орохгүй байх талаар хэлж ойлгуулах, хараа хяналт тогтмол тавьж аюулгүй байдлаа хангах"-ыг зөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top