"Цагаан суварга" байгалийн үзэсгэлэнт газарт "Отоглох цэг" байгуулав

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших "Цагаан суварга" байгалийн үзэсгэлэнт газарт аялал жуулчлал хөгжүүлэх зорилго бүхий отоглох цэгийг байгуулжээ. Тус бүтээн байгуулалтыг "ХАНГДА" ХХК, улсын төсвийн 98.2 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна. 

Байгалийн үзэсгэлэнт газрын захиргаанаас “Цагаан суварга” байгалийн үзэсгэлэнт газарт саатахдаа “Отоглох цэг”-ийн дүрэм, журмыг мөрдөж, зөв боловсон аялахыг уриалжээ. 

Отоглох цэгт дараах зүйлсийг хийсэн байна.
 
-1,2 га талбайн хамгаалалтын хашаа
-Машины зогсоол - 40
-Майхан барих талбай – 31
-Ариун цэврийн байгууламж 24 мкв байр, септик танктай
-Шингээлгийн талбай – 36 мкв
- Эм ариун цэврийн өрөө– 2
- Эр ариунцэврийн өрөө – 2
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ариун цэврийн өрөө – 1
- Угаалтуур – 2
- Ус нөөцлөх сав - 2
-Явган зам – 120 м
-Гэрэлтүүлэг - 8
-Сүүдрэвч – 2
-Ширээ, сандал - 4
-Гал түлэх цэг – 3
-Шорлогны зуух – 2
-Угтах хаалга, Мэдээллийн самбар - 2
-Тэмдэг, тэмдэглэгээ - 13
-Тэмээн зэл – 1

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (66.181.161.74) 2022 оны 09 сарын 05

boljin shdee joohon ch gsen hugjij bn hamgiin golno ajilchidn shaardalgaa sain tawih heregtei

0  |  0
Top