ӨМНӨГОВЬ: Эмч нарыг англи хэлний сургалтад хамруулна

О.Шинэтуяа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

Өмнөговь аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн Англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, цаашид гадаад улсад нарийн мэргэжлээр суралцах, туршлага судлах, чадваржуулах сургалтад хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Англи хэлний сургалт зохион байгуулахаар болжээ. Тус сургалтыг бүртгэлийг өнөөдрөөс /2022.09.05/ авч эхэлсэн бөгөөд 8-ны өдрийг хүртэл бүртгэх юм байна. 

Дээрх сургалт нь гурван үе шаттай байх бөгөөд суралцагчдын түвшин тогтоох шалгалтын үр дүн дээр үндэслэн эхний сарын сургалтыг зохион байгуулж, цаашид суралцах хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарыг ахисан түвшний сургалтад үе шаттайгаар хамруулж, олон улсын сургалтад холбон зуучлах үйл ажиллагаа зохион байгуулагдах гэнэ. 

Сургалтын нэгдүгээр үе шат 2022 оны есдүгээр сарын сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд, долоо хоногийн 3 өдөр өглөө, орой гэсэн хоёр ээлжээр хичээллэнэ. Нэг сарын төлбөр 250,000 төгрөг байх бөгөөд сургалтын төлбөрийн 80 хувийг АЗДТГ, 20 хувийг хувь хүн өөрөө төлж суралцах ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top