ДОРНОД: Сумдын захиалгаар мэргэжилтэн бэлтгэж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

Өнөөдөр /2022.09.05/ Дорнод ймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Сумын Засаг дарга нар болон “Нутгийн ирээдүй” зорилтот төслийн хүрээнд шалгарсан оюутнуудтай гурван талт гэрээг байгууллаа.

Аймгийн Засаг даргын нэрэмжит “Нутгийн ирээдүй” зорилтот төсөл нь 2019 оноос эхлэн дөрөв дэх жилдээ хэрэгжиж байгаа ба аймаг, сумын хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан сумдын захиалгаар тухайн орон нутагт нэн шаардлагатай мэргэжлээр их, дээд сургуульд суралцах оюутнуудад сургалтын төлбөрийн 100 хувийн дэмжлэг үзүүлж, сумын боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх зорилготой юм.

Энэ онд Хүний их эмч 10, Эх баригч-1, багш-7, Малын их эмч-3, инженер-2, музей судлал-1, зэрэг мэргэжлүүдээр 22 оюутан 100 хувийн сургалтын тэтгэлэгт хамрагдан суралцах ба мэргэжлийн чиглэл нэмэгдэж, эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарын мэргэжлүүдээр боловсон хүчний нөөц бүрдүүлэх захиалгыг сумдаас өгсөн байна.

2019-2021 онд орон нутагт нэн шаардлагатай 21 мэргэжлээр нийт 75 оюутан тэтгэлэгт хамрагдсны 21 нь төгсөж сум, орон нутагтаа мэргэжлээрээ ажиллаж сумдын боловсон хүчний нөөцийг бүрдүүлсэн юм. Үүнээс хүний их эмч 8, малын их эмч 3, агрономич 1, багш 7, сувилагч 2, нийт 21 төгсөгч сумандаа ажиллаж байна.

100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр нь 21 аймгийн хэмжээнд жишиг болохуйц анхдагч хөтөлбөр ба сум, орон нутагт нэн хэрэгцээт боловсон хүчнийг цаашид үргэлжлүүлэн бэлтгэх ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top