Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж өнөөдөр /2022.09.06/ Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзамтай уулзаж, отор нүүдлийг хамтран зохион байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ жилийн хувьд Говьсүмбэр аймаг зуншлага сайн байсан бөгөөд намаржаа сайхан байна.
Отор нүүдэл хийж очих Өмнөговь аймгийн мал сүрэг, малчин өрхийг өөрийн аймгийн нутагтаа өвөлжүүлж хаваржуулахад анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат, ХХААГ-ын дарга Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй баг тус аймагт ажиллаж, газар нутаг үзэж отор нүүдэл хийх бэлтгэл ажлыг базаан хөдөө аж ахуйн салбарын холбогдох хүмүүстэй хамтран ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )