Сургуулийн насны хүүхдүүд хараа хяналтгүй голд орох нь ихэсчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн-Шишхэд голын эргээр сургуулийн насны хүүхдүүд хараа хяналтгүй усанд орж байгаа асуудал их байгаатай холбоотойгоор Дэлгэрмөрөн-Шишхэд голын ай савын захиргаа, Цагдаагийн газартай хамтран эргүүл хяналтыг өдөр бүр зохион байгуулж байна.

Энэхүү эргүүл, хяналт шалгалтын үндсэн дээр голын эрэгт анги хамт олноороо тоглож, цуглаж байсан хүүхдүүдэд сэрэмжлүүлэг болгох зөвлөмж хүргүүлж, зарим хүүхдүүдийг эцэг, эх асран хамгаалагчдад хүргэж өгчээ. 

Иймээс эцэг эхчүүд, асран хамгаалагчид та бүхнийг хүүхдүүдээ хараа хяналттай байлгах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top