Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын ачааллыг бууруулах, иргэд сум орон нутагтаа оношилгоо, шинжилгээг хийлгэх боломж нөхцөлийг бүрдүүлэх бодлогын хүрээнд “Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж” нийлүүлэхэд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 110.0 сая төгрөг батлагдсан.
Энэхүү төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй 105.6 сая төгрөгийн үнэ бүхий 11 төрлийн 25 ширхэг эмнэлгийн багаж , тоног төхөөрөмжийг аймгийн иргэдийн Төлөөлөгдчдийн Хурлын дарга М.Энхтөр, Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Б.Бэххуяг нар сумдад хүлээлгэн өглөө.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарын байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг орон нутгийн төсвийн дэмжлэгээр шийдвэрлүүлж ирсэн.
Тухайлбал 2021, 2022 онуудад БОЭТ-д “Эмгэг нярайн тасагт тоног төхөөрөмж”, “Сувилахуйн тоног төхөөрөмж”, “Нийгмийн эрүүл мэндийн төв”-ийн барилга, тоног төхөөрөмж, БОЭТ-д “Эмч хөгжлийн төв”, ”Сэргээн засах болон эмнэлгийн тоног төхөөрөмж”, Сумын Эрүүл мэндийн төвүүдэд “Шүдний кабинет”, “Ариун цэврийн байгууламж байгуулах”, “Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний автомашин”, “Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж” зэрэг хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )