АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцааны зохицуулагч Жон Кирби “Вашингтон Киевт урагшлахад нь хангалттай хүрэлцэх зэвсэг нийлүүлэх ёстой гэж мэдэгджээ.
Түүний ярьж буйгаар Украины зэвсэгт хүчин Донбасс, Херсон муж руу довтлох аж.
Жон Кирби “Бид тэднийг довтолгоогоо үргэлжлүүлэхэд шаардлагатай цэргийн хүчин чадлаар хангах шаардлагатай” гэж CNN-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Үүний өмнө АНУ-д суугаа Оросын Элчин сайд Анатолий Антонов Америкийн зүгээс Киевт ATACMS баллистик пуужингуудыг нийлүүлж магадгүй байгаа нь Вашингтоныг Оростой зөрчилдөхөд хүргэж болзошгүйг хэлсэн билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ану шударга тэмцлийг дэмжээд мундаг өөр улс бол хүчрэхгүй
Хэдий болтол зэвсэг өгөх юм бол доо. Хоосон гуяа ганзагалчихаад газар нутгаа чөлөөлөх гэдэг ч хэцүү л байх даа. Хаа холын нөхдүүдийн үгээр амьдрах ч гэж дээ Украйнууд минь. Гайгүй байгаа дээрээ хэлснийг нь хүлээн зөвшөөрөх эсвэл Украйн гэдэг улсаа нарт ертөнцөд байхгүй болгох л сонголт үлдлээ дээ.