Ромын пап лам Франциск “Барууныхан буруу замаар орсон. Одоо тэднийг үлгэр дуурайллын жишээгээр нэрлэж болохгүй” гэлээ.
Пап лам “Жишээ нь нийгмийн шударга ёсны хувьд Барууныхан үлгэр жишээ биш болсон” гэж “Corriere della Sera” хэвлэлд ярьжээ.
Түүний үзэж байгаагаар Барууныхан одоо “хүн төрөлхтний хамгийн том оршуулгын газар” болсон аж. “Барууны орнууд одоо бусад ард түмэнд тусалж чадахгүй. Учир нь тэд хамгийн дээд түвшинд байхгүй” гэж Ромын пап лам ярьжээ.
Ромын пап бүх нийтийн улс төрийн яриа хэлэлцээг бий болгож, илүү тогтвортой, энх тайван дэлхийг бий болгохыг уриалсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )