Рио Тинто компани Баруун Австрали мужийн удирдлагуудтай тохиролцож улмаар уул уурхайн салбарын технологийг хөгжүүлэх, хиймэл оюун ухааныг уул уурхайн салбарт нэвтрүүлэх зорилготой “цахиурын хөндий” байгуулахаар болжээ. Ингэснээр уул уурхайн салбарт ашиглагдаж буй тоног төхөөрөмжийг ухаалаг, хүний оролцоо бага байлгах орчин үеийн хөгжилтэй уялдуулах боломжтой болох юм.
“Баруун Австрали муж уул уурхайн салбартаа технологийн шинэлэг санаа, инновацийг нэвтрүүлэх боломжтой байгаад баяртай байна. Цаашид энэ мужаас түүчээлэн дэлхийн өнцөг булан бүрт уул уурхайн салбар илүү орчин үежиж, технологийн дэвшил хамгийн түрүүнд нэвтэрнэ гэдэгт гүнээ итгэж байна” гэж Рио Тинто компанийн Бодлого төлөвлөлт хариуцсан менежер Мэттью Холш ярьжээ.
Рио Тинто компани уул уурхайн салбарт технологийн дэвшил, инновац нэвтрүүлэх чиглэлд орлогынхоо таваас дээш хувийг зарцуулахаар төлөвлөгөөндөө тусгасан юм. Энэ оны нэгдүгээр сард Пилбара уурхайн тээвэрлэлтэд машинистгүй төмөр замын сүлжээг ашиглаж эхэлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )