Австрали улсын Баруун Австрали мужийн Пилбара хотод орших Коодайдери төмрийн хүдрийн уурхайд 20 ширхэг “793F” загварын жолоочгүй дампын машин ашиглахаар болжээ. Рио Тинто компани түүхэндээ анх удаагаа Катерпиллар компаниас ийм их хэмжээний машин тоног төхөөрөмж авч байгаа нь энэ болсон юм. Дампын машинаас гадна өрөмдлөг, бульдозер, хөрс хуулалт, усалгааны дөрвөн ч жолоочгүй машин нийлүүлжээ.
Коодайдери уурхайд нийлүүлсэн “793F” загвар нь Cat MineStar программ хангамж бүхий алсаас удирдах, цаг уур, хөрсний нөхцөл байдлыг өөрөө тооцоолох төхөөрөмж, чулуулгийн биет ялгах радар зэргээр тоноглогдсон байна. Цаашид Коодайдери уурхайд 200 гаруй жолоочгүй машин ажиллаж, олборлолт 30 хувиар дээшлэх тооцоолол гарчээ. Түүнчлэн уул уурхайн хүнд даацын машин тоног төхөөрөмжийг жолоочгүй болгох, хиймэл оюун ухаанаар тоноглож болох эсэхийг Катерпиллар компанитай хамтран судалж байна. Рио Тинто компани үйлдвэрлэлээ орчин үежүүлэх зорилгоор Коодайдери уурхайг автоматжуулах зорилгоор 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг гурван үе шаттайгаар оруулах юм. Улмаар олборлолтын дийлэнх хувийг жолоочгүй машин эзэлж 2021 он эцэс гэхэд анхны олборлолтоо хийхээр болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Жозе Луис зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани, компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\n\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс.\n эсвэл бидэн дээр (citybankloans10@aol.com) хаягаар имэйл илгээнэ үү. (citybankloan123@gmail.com)