[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Гэрт байгаа харшил төрүүлэгчдийг устгах аргууд

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 27

Бидний гэр, байшинд харшил төрүүлэгч зүйл их байдаг. Эдгээрээс хэрхэн ангижрах талаар дараах зөвлөгөөг хүргэе.


Хивснийхээ тоог багасга

Гэртээ хивс, хивсэнцэр багатай байх нь хивсэн дэх харшил төрүүлэгчид танд нөлөөлөхөөс сэргийлнэ. Хивс, хивсэнцэрээс тоос, харшил төрүүлэгчдийг цэвэрлэхэд нэн төвөгтэй байдаг.

Ор дэрний даавуугаа тогтмол угаа

Ор дэрний даавуугаа тогтмол угаагаарай. Өдрийн 1/3 цагийг өнгөрүүлдэг газар болох орны тань цагаан хэрэглэл дээр харшил төрүүлэгчид амьсгалж байдаг.

Унтахын өмнө толгойгоо угаа

Унтахын өмнө толгойгоо байнга угааж байх ёстой. Учир нь үсэнд тань тоос, тоосонцор, ургамлын тоос зэрэг наалдсан байх магадлалтай.

Сэнс хэрэглэ

Чийг ихтэй угаалгын өрөө гэх мэт газар мөөгөнцөр их үрждэг. Иймээс хуурайшуулах сэнс хэрэглэж байхад зүгээр.

Харшил төрүүлэгч хүнснээс татгалз

Хүмүүс ихэвчлэн өндөг, үр тариа, савласан хоол, бүтээгдэхүүн, жимс зэргээс харшилдаг байна. Иймээс идэхээр харшил өдөөж буй хоол хүнснээс татгалзаж сурах хэрэгтэй. Гэртээ өөрт тохирсон хүнсний бүтээгдэхүүнээр хоол бэлтгэн авч явж болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top