[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Үсээ задгай тавихад зохидог 5 тохиолдол

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 28

Өглөө гэрээсээ гарахдаа үсээ задгай тавих уу, боох уу гэж эргэлзэж байна уу? Тэгвэл та энэхүү зөвлөгөөг уншаарай. Ямар тохиолдолд, юу өмссөн үедээ үсээ сул тавихад зохидог талаар мэдээлэл хүргэе.


Залуу харагдахыг хүсвэл

Сул тавьсан үс нь залуу харагдуулдаг. Үсээ боох, шуух нь таныг сургуулийн багш шиг харагдуулах болов уу.

Дур булаам харагдахыг хүсвэл

Задгай тавьсан үстэй ямар ч бүсгүй дур булаам харагддаг нь батлагдсан үнэн юм.

Жийнс өмссөн бол

Дээш боосон үс нь спортлог болон хөнгөн стильтэй зохицдоггүй. Иймээс та жийнс өмссөн бол үсээ задгай тавих нь зөв юм.

Үснийхээ өнгийг тодруулж харуулахыг хүсвэл

Хэрвээ та саяхан үсээ мөрөөдлийн өнгөөрөө будсан бол үсээ задгай тавьсан нь дээр. Өнгө нь илүү тод бөгөөд гоё харагдана.

Үсний уг гарч ирсэн бол

Үс тань ургаж, угаас нь байгалийн өнгө нь гарч ирсэн бол боох, шуух хэрэггүй. Энэ нь ургасан угийг улам илүү тод харагдуулна. Үүний оронд үсээ задгай тавих нь дээр.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top