Пентагон Украинд 275 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 28

Пентагон Украинд үзүүлэх зэвсэг болон бусад тусламжийн шинэ багцыг баталжээ.

Тусламжийн нийт өртөг 275 сая ам.доллар болж байгаа талаар Associated Press агентлаг мэдээлсэн байна.

Гэхдээ цэргийн шинэ тусламжид шинэ томоохон зэвсгүүд байхгүй аж. Америкийн тал энэ удаад одоо байгаа зэвсгийн систем, тэр дундаа HIMARS пуужингийн системийн нөөцийг нөхөх зорилготой байгаа гэнэ.

АНУ-аас Украинд үзүүлэх тусламжийн шинэ багцын талаарх тодорхой мэдээллийг өнөөдөр /2022.10.28/ өгөх аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.21.251) 2022 оны 10 сарын 28

ingeed zevseg uguud bval dain urgeljleed l bna da. Heleltseeriin ard suuj shiidverleh ni hamgiin zuv alham da

0  |  0
Top